Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд үнийн судалгаа хийжээ. Тус судалгаагаар 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ сарын гуравдугаар долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой байжээ. Харин есөн нэрийн барааны үнэ буурсан, хоёр нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна. Үүнээс хонины ястай мах килограмм нь дунджаар 8129 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн үнэтэй байв. Мөн үхрийн ястай болон цул мах өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байжээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянга 500 төгрөг байна. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувь буюу 14 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 7200 төгрөгөөр, харин Меркури хүнсний захад хамгийн өндөр буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин