Жүжигчин Дуэйн Жонсон “Геркулес”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Жүжигчин Дуэйн Жонсон “Геркулес”-д тоглоно

Холливуудын  жүжигчин  Рок буюу Дуэйн Жонсон  удахгүй тоглох кинондоо шаргуу бэлтгэж, булчин шөрмөсөө чангаруулж байгаа гэнэ. Найруулагч Бретт Ратнер түүнд “Hercules: The Thracian Wars” кинонд Зевс бурхны хүү Геркулесын дүрийг өгчээ. Кинонд мөн Оросын загвар өмсөгч, үзэсгэлэнт Ирина Шейк тоглох аж. Сүүлийн үед ихэнх цагаа бэлтгэл  хийхэд зарцуулж буй Дуэйн Жонсон   төмөр өргөж буй зургаа твиттерт оруулсан байна. Холливудын  “хатуу самар” Брюс Уиллис, Вин Дизель нартай хамтран тоглосон Дуэйн Жонсон  Терминатор-5 кинонд жүжигчин Арнольд Шварценнегертэй  тоглож магадгүй гэсэн яриа бас гарчээ.

Б.САРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж