Сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз “Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо” хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм.

Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр “арал” буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ.
 
Уг телекомпанийг 1996 онд Катарын Эмирийн зарлигаар байгуулжээ. Байгуулагдаад цөөхөн жил болсон ч дэлхийн олон орны сая сая үзэгчийн үзэх дуртай телевиз болсон Аль-Жазира нь 2012 онд “Үг, үзэл бодлын эрх чөлөө” номиноциар Рузвельтийн сангийн шагналыг хүртсэн байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж