Баянхонгорт цаг агаар огцом хүйтэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Баянхонгорт цаг агаар огцом хүйтэрчээ

Баянхонгор аймагт энэ сарын 6-ны оройн 19 цагийн үеэс орж эхэлсэн бороо 7-ны өглөө цасан шамарга болон хувирч, цаг агаарын байдал огцом хүйтэрсэн байна. Одоогоор Заг, Байдраг, Галуут сумын Харгана, Сүмбэр, Түй, Шаргалжуут, Хүрэмт өртөмт, Үхэг Мааньтын голууд улаанаараа эргэн үерлэсэн аж.  Харин Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Шинэжинстийн нутгуудад бороо хур харьцангуй бага орж шороон шуургатай өдөр хоногууд үргэлжилсээр байгаа гэнэ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж