Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ

Монголын Мянганы Сорилтын Сангийн Худалдан авалтын албанаас дотоодын нийлүүлэгч, гүйцэтгэгч, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээ үзүүлэгчдийг танилцуулга уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Уулзалтын гол зорилго нь Мянганы Сорилтын Корпорацийн худалдан авалтын журам, ил тод байдлын зарчим болон ММСС-аас зарлах тендерийн тухай мэдээллийг оролцогч ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хүргэхэд чиглэсэн байна. Семинарын үеэр тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тендерийн бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх тал дээр гардаг түгээмэл алдаа, дутагдлын талаар оролцогчдод сануулж,  зөвлөмж өгчээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж