Монгол Ардын намаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэсгийн хороодод ажиллаж буй МАН-ын ажиглагчдаас авсан мэдээллийн дагуу энэ мэдээллийг хийж буй бөгөөд урьдчилсан байдлаарх албан бус мэдээлэл гэдгийг тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр “Хэн ялсныг хэлэхэд эрт байна” хэмээгээд одоогоор Дорноговь, Архангай аймгийн хэд хэдэн сум, Булган, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ давуу саналтай байна, мөн нийслэлийн дүүргүүдээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олонхийн санал авсан тухай Ж.Сүхбаатар хэллээ.
Б.МАНД