Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор 22.00 цагт дуусгавар болсноор хэсгийн хороод саналын хуудсыг автомат машинаар уншуулан эхнээсээ дүн гарч эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэсгийн хороодод ажилласан намынхаа ажиглагчдаар дамжуулан авсан мэдээллээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хэсгийн хорооны 30-д нь, Багахангай, Багануур дүүрэгт мөн АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялсан гэх мэдэллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өглөө. Мөн Чингэлтэй дүүргийн 47 хэсгийн хорооноос 41-д ялсан, Хан-Уулд хавтгай ялсан гэнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт долоон хэсгийн хороонд ялсан мэдээ иржээ. Орон нутгийн хувьд Хөвсгөл аймгийн 20 суманд, Дорнод аймагт Дашбалбар, Халхгол суманд тус бүр ялсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төв,  Зүүн хараа, Хөтөлд тосгонд ялсан бол Ховд аймгийн Зэрэг суманд 88 хувиар ялсан, Өвөрхангай аймгийн Зүүн баян, Уянга суманд ялсан, Төв аймгийн Ар хуст, Архангайн Хотонт суманд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж яллаа гэх мэдээллийг өглөө. Гэхдээ энэ нь албан бус мэдээлэл, намын ажиглагчдаараа дамжуулан авсан мэдээлэл гэдгийг тус намын удирдлагууд онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж