
Харин нийслэлийн зургаан дүүрэгт 65,13 хувийн ирцтэйгээр сонгуульдаа оролцжээ. СЕХ-оос гурван аймгийн ирцийн мэдээг нэгтгэх юм. Хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хэсгийн хорооноос нэгтгэх хугацаа гурав хоног, энэ нэгтгэсэн дүнг СЕХ-нд хоёр хоногийн дотор мэдээллэх юм байна. Гэхдээ СЕХ-оос зургадугаар сарын 27-ний өдөртөө багтаан дүн мэдээг танилцуулахаар ажиллаж байна гэлээ.
Ш.ЧИМЭГ