Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Сонгогч саналын хуудсаа нугалж автомат машинд хийсэн учраас гацаа үүссэн, өглөө машинаа асаахдаа нууц кодоо буруу хийснээс түр хугацаанд ажиллагаагүй зэрэг жижиг зөрчлөөс өөр ноцтой алдаа зөрчилгүйгээр тайван болж өнгөрлөө. Өнгөрөгч сонгуулиудын үеэр залуусын оролцоо хангалтгүй байгаа тухай гомдлууд гардаг байсан бол энэ удаагийн сонгуульд ийм гомдол гараагүй бөгөөд, сонгогчдын оролцоо жигд байв. Ажиглагчдын таамаглаж байгаагаас харвал энэ удаагийн сонгуульд сошиал медиагийн үүрэг оролцоо их байсан нь залуусын идэвхид нөлөөлсөн байж болзошгүй аж. Гадны хэвлэл мэдээллийнхэн энэ удаагийн сонгуулийг урьд байгаагүй өрсөлдөөнтэй, уул уурхайн маргааныг шийдвэрлэх сонгууль болно гэж дүгнэж байгаа юм. Энэ удаагийн сонгуулийг 35 орны 400 гаруй ажиглагч ажиглаж байгаа бол гурван намаас 20 мянга гаруй ажиглагч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуулийн ирц 22:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 63,89 хувьтай байна. Үүнээс орон нутгийн сонгогчдын 62,92 хувь, нийслэлийн санал өгөх насны иргэдийн 65,13 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгчээ. Гэхдээ цагийн зөрүүнээс шалтгаалж Увс, Ховд болон Баян-Өлгий аймагт санал хураалт Улаанбаатарын цагаар 23.00 цагт дуусах тул СЕХ-ны дээрх ирцийн мэдээлэл нь урьдчилсан мэдээлэл юм. Дашрамд дурдахад, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль 73,5 хувийн ирцтэй болж байсан билээ.

Улсын хэмжээнд 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо тус бүр байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулж байна.  Үүнд 15863 төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа бол сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулахтай холбоотойгоор 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 гаруй ажилтан, хэв журам сахиулахаар ажиллаж буй цагдаа, тагнуулынхныг оруулан тооцвол нийтдээ 20 мянга гаруй төрийн албан хаагч үндсэндээ дайчлагджээ.

Ажиглагчид энэ удаагийн сонгуулийг тайван, аливаа нэг зөрчилгүйгээр хэвийн үргэлжилж байгаа гэж дүгнэж буй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор үсэгтэй саналын хуудас ашиглах боломж олгосон нь дэвшил болсон гэж үнэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг танилцуулъя.

Аймаг, дүүрэг

10.00 цаг
/хувиар/

15.00 цаг

/хувиар/

19.00 цаг /хувиар/

21.00 цаг /хувиар/

ОРОН НУТАГТ:

 

 

1

Архангай

12,5

40,46

54,48

59,26

2

Баян-Өлгий

10,1

38,4

53,7

65,8

3

Баянхонгор

16,36

43,05

57,8

63,02

4

Булган

17,21

41,56

56,98

62,49

5

Говь-Алтай

19,25

46,39

61,25

66,88

6

Говьсүмбэр

21,95

47,29

59,7

66,03

7

Дорноговь

13,1

39,81

54,62

62,43

8

Дорнод

17,25

41

52,72

57,21

9

Дундговь

13,46

41,9

55,6

61,28

10

Завхан

19,82

51,7

63,76

69,36

11

Өвөрхангай

20,94

45,83

58,37

63,23

12

Өмнөговь

23,32

46,01

58,06

64,82

13

Сүхбаатар

16,84

49

63,47

69,16

14

Сэлэнгэ

16,4

40,07

52,78

59,58

15

Төв

17,88

42,47

56,06

62,15

16

Увс

16,02

46,9

61,89

67,62

17

Ховд

18,01

42,93

57,58

64,28

18

Хөвсгөл

14,32

42,54

59,43

62,14

19

Хэнтий

12,06

41,32

57,37

60,11

20

Дархан-Уул

20,53

43,73

56,67

63,67

21

Орхон

18,31

44,17

56,91

63,82

Дунджаар

16,74

43,32

57,25

62,92

НИЙСЛЭЛД:

 

 

 

22

Багануур

19,33

42,55

55,89

65,85

23

Багахангай

22,36

47,38

62,33

67,12

24

Баянгол

18,22

45,52

61,97

67,85

25

Баянзүрх

17,53

42,73

55,31

63,65

26

Налайх

19,32

42,92

57,8

64,55

27

Сонгинохайрхан

12,6

39,28

57,89

64,07

28

Сүхбаатар

15,53

44,44

59,24

65,27

29

Хан-Уул

17,74

44,32

60,73

67,1

30

Чингэлтэй

17,58

42,95

58,26

64,77

Дунджаар

16,45

42,77

57,73

65,13



Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж