дугуй ширээний уулзалт зохион байгуулна
эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран энэ оны 09 дүгээр сард
Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн
яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах гэж
байна.
Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцох бөгөөд 09 дүгээр сард Хятадын
Далянь хотноо болох “Зуны Давос”-той залгуулан хийж, гадны 50 гаруй
төлөөлөгч урихаар төлөвлөж байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулах
зардал 179 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн хуралдаанаасаа шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 01
дүгээр сарын 23-27-нд Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтад
оролцох үеэр чуулга уулзалттай хамтран ажиллах хүрээг тодорхойлсон
харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энд зааснаар “Монгол Улсын
хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй
ширээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаа юм.