Нийгмийн ажилтанд зэргийн нэмэгдэл олгоно

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Нийгмийн ажилтанд зэргийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.
Нийгмийн
ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил,
үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж
байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны
хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын
хэмжээнд 775 сургуульд 689 нийгмийн ажилтан ажиллаж байгаагийн 70 хувь
нь эмэгтэй байна. Тэдний дундаж цалин 600 орчим мянган төгрөг бөгөөд
гарт ногдох цалин нь 480 орчим мянга байдаг ажээ. Сургуулийн нийгмийн
ажилтанд мэргэжлийн зэргийн 15-25 хувийн нэмэгдэл цалин олгох бөгөөд
ирэх оны нэгдүгээр сараас энэхүү журмыг мөрдөж эхлэх юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж