Финляндад Путиныг эсэргүүцлээр угтав

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Финляндад Путиныг эсэргүүцлээр угтав

Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллагынхан Финляндад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцлийн ажиллагаагаар угтаж байна. Турку хотод Оросын ерөнхийлөгчийн замы дагуух дөрвөн цэгт тус байгууллагын идэвхтнүүд хүний эрхийн төлөөх уриа лоозон барьж, жагсчээ.

Фото: Reuters

Үүний хажуугаар фин хэлээр гардаг “Helsingin Sanomat” ба швед хэлний “Hufvudstadsbladet” сонинд Путины аманд шар  лент наасан зургийг «Путин, чи юунаас айна вэ?» гэсэн бичигтэйгээр хэвлэжээ. Ийм маягаар хүний эрхийн төлөө тэмцэгчид Путины гурав дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гарч байгаа хүний эрхийг зөрчсөн гэх ажиллагааг эсэргүүцжээ.

«Айлчлалынхаа явцад тэр бидний хэд хэдэн илгээлт авах болно» хэмээн “Amnesty International” байгууллагын төлөөлөгч Илпо Киискинен ххэлэв. Мөн тус байгууллага Орост хүний эрхийг хамгаалахын төлөө албан баримтад гарын үсэг цуглуулсан ба одоогоор 3674 гарын үсэг цуглажээ.

Оросын ерөнхийлөгч, Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистетай уулзахаар Турку хотод зургадугаар сарын 25-нд хүрэлцэн очжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж