“Фенербахче” хоёр улирал Европийн тавцанд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

“Фенербахче” хоёр улирал Европийн тавцанд гарахгүй

Тоглолт наймаалцсан хэргээс болж Туркийн “Фенербахче” клубыг хоёр улирал, “Бешикташ” клубыг нэг улирал Европийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хасаад байна. 2010-2011 оны Супер лигийн аваргын төлөөх хэд, хэдэн тоглолтыг наймаалцсан гэх хэргийг Европийн хөлбөмбөгийн холбооны мөрдөн шалгах комисс шалган үзсэний дүнд тодорхой болсон бөгөөд удирдах зөвлөлийн хурлаас дээрх шийдвэр гаргажээ. Мөн ЕХБХ-ны мэдээлснээс үзвэл Румины “Штеуа Бухарест” клубыг шалгах тухай яригдаж байгаа аж. Европийн хөлбөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд иймэрхүү шийдвэр огт гаргаж байгаагүй юм. Ирэх 10 жилийн хугацаанд тоглолт наймаалцсан гэх мэдээллийн дагуу мөрдөх ажлыг чангатгах бөгөөд зүүн Европ болон төв Европийн орнуудын лигүүдэд эдгээр шалгалтыг хийх юм байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж