Энэ хүрээнд, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах юм. Мөн санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох юм. Энэ бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа оройн 22.00 цагаас саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, санал хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолно.
Улс төрийн намуудын төлөөлөл болон хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудыг байлцуулан тооллогын өмнөх бэлтгэл ажил ил тод, нээлттэй болж байна. Энэ сарын 14-16-нд болсон санал хураалтад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68,2 хувь саналаа өгсөн байна.