Флоридагийн худалдааны төвд үймээн гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Флоридагийн худалдааны төвд үймээн гарчээ

АНУ-ын Флорида мужийн Лодерхилл хотын худалдааны төвд олон хүнийг хамарсан зодоон болжээ. Цагдаагийнхны мэдээлснээр 200-300 хүн зодоонд оролцсон гэнэ.

Зодооны улмаас худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргах хэрэг гарчээ. Дахин зодоон гаргахгүйн тулд тэр хавьд цагдаагийн эргүүл ажиллаж байгаа гэнэ. Цагдаад ирсэн мэдээллээр хэдэн зуун хүн зодоонд оролцсон ч ганц л хүн эмнэлэгт хүргэгджээ. Харин “NBC Miami” мэдээлэхдээ хоёр хүн эмнэлэгт ирсэн гэв.

Дэлгүүрийн ойролцоох гудамжинд хоёр бүсгүй зодолдсон нь дээрх үймээний шалтгаан болжээ. Харин тэр хоёр эмэгтэй чухам юунаас болж зодолдсон нь тодорхойгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж