Алтайд тахь нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Алтайд тахь нутагшуулна

Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд тахь нутагшуулахаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 2-нд Чех улсаас дөрвөн тахийг агаарын хөлгөөр тээвэрлэн авчирч, дээрх газарт нутагшуулах юм байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр тахь тээвэрлэн ирэх агаарын хөлөгт холбогдох зөвшөөрлийг олгох, хилийн хяналтыг хэрэгжүүлэх талд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгаад байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж