“Би монгол эр хүн” дуугаараа олны танил болсон дуучин Б.Батболдыг хот хөдөөгүй энэ дуугаар нь андахгүй. Эрчүүдийн сүлд дуу болтлоо газар авсан “Би монгол эр хүн” дууг анх гавьяат С.Батсүх дуулж байсан ч Б.Батболдын дуулсан шиг ард түмэнд хүрээгүй гэдэг. Ганц дуут дуучдын тоонд ордог тэрээр цээжээ дэлдэн дуулж, олон ч эрчүүдийн цөсийг хөөргөж явлаа. Сүүлийн үед чимээ алдарсан түүнийг нэг үе бор дарсанд шимтэж, халамцуу жолоо барьснаас болж осолд орж үхэл амьдралын дэнсэн дээр ч байсан үе бий гэдэг. Тухайн үед гэр бүлээсээ өрх тусгаарлаж өдгөө хоёр дахь амьдралаа эхлүүлж уран бүтээлээсээ ч хөндийрсөн дуучин Б.Батболдын анхны эхнэр эл бүсгүй багш мэргэжилтэй, нэгэн дээд сургуульд багшилдаг байна.
Эх сурвалж: www.grandnews.mn