Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар гадаадын олон агентлагийн төлөөлөл ирээд байгаа. Тэдний нэг нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газар (АИХЭГ)-ын Сонгуулийг ажиглах хороо юм. Тус хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажигалалтын талаарх мэдээллээ нийтэд хүргэхийн тулд маргааш буюу пүрэв гаригийн 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ. Сонгуулийн дараах урьдчилсан мэдэгдлийг тус хорооны дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер хийх ажээ.
Д.ЦЭЭНЭ