
Ямагт шинийг эрэлхийлэгч, хэрэглэгчдийг эрүүл баталгаатай хүнсээр хангахыг зорилгоо болгон ажиллаж ирсэн “BBQ chicken” сүлжээ Монгол оронд амжилттай нутагшсан “Росс” үүлдрийн тахианы махаар үйлчлэхээр болжээ. Олны таашаалыг хүртсэн тахианы махан зоогоор үйлчилдэг тус сүлжээ нь үйлчилгээнийхээ хөгжлийн дараагийн шатыг баталгаатай үндэсний үйлдвэрийн монгол тахиагаар бэлтгэсэн хоолоор үйлчлэх явдал гэж тодорхойлжээ. Тус сүлжээ ресторан Монголдоо өсгөсөн, шив шинэхэн тахианы махыг зөөлөн, амтлаг байгааг онцлоод гарал үүслийн хувьд баталгаатай, чанар, эрүүл ахуйн хувьд тэдний шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн болсон байна гэжээ.
Дашрамд дурьдахад, монгол тахианы мах хэмээн яригдаж ирсэн анхны махны чиглэлийн тахианы махны үйлдвэртээ монголчууд маань үргэлж оргилж явахын билэгдэл болгож “Оргио” нэр хайрласан гэнэ.