Цахилгааны импортоо үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Цахилгааны импортоо үргэлжлүүлнэ

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын хурал саяхан болж, Ус сувгийн удирдах газар /УСУГ/, "Ганга-Өргөө" НӨҮГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах асуудлыг хэлэлцсэн байна.  Зохицуулагчдын зөвлөл нь  Баянзүрх дүүргийн  6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Баянгол дүүргийн   8 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаан түгээх, хангах үйл ажиллагаа явуулж буй УСУГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг таван жилээр сунгах шийдвэрийг гаргажээ. Мөн хуралдаанаар  "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь "Шивээ хүрэн"-гийн хилийн боомтоор БНХАУ-аас цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгасан юм. Харин Баянгол дүүргийн 1, 2, 4, 6 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Ганга-Өргөө" НӨҮГ-ыг өр төлбөр, авлагаа нэмэгдүүлж санхүүгийн алдагдалтай ажилласан тул дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ, тариф батлуулах тухай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн "ЗМЗ" ХХК-ийн Чита мужийн Соловъёвск боомтоор цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж үзжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж