“Татар”-ынхан саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

“Татар”-ынхан саналаа өгчээ

“Ямар нийгмийг бүрдүүлэхийг хүсч байна, түүнд оролцох боломж чинь саналаа өгөх явдал” гэж Энхтайвны нобелийн шагналт, хатагтай Ан Сан Су Чи Монголд ирэхдээ хэлж байсан билээ.

Үүнийг ухамсарласан залуус, тэр тусмаа урлаг, спортынхон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч, залуучуудыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байгаа нь магтууштай.

Залууст сайн нөлөөллийг сурталчилж байгаа "Татар" хамтлагийнхан гэхэд өнөөдөр эртлэн саналаа өгчээ. "Татар"-ын залуус өөрсдийн сонголтод эзэн байж, нийгмийн хариуцлагаа хүлээн, сонгуульдаа идэвхитэй оролцохыг бусдад  уриалж, өөрсдөө үлгэр жишээ болохоор шийдсэн нь энэ аж. Ингэснээр жил ирэх бүр багассаар байгаа залуусын оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн нийгэм дэх оролцоогоо үүгээр дамжуулан нэмэгдүүлэх зорилго тээжээ. Тэдний хувьд сонгуулийн хэсгийн хороодод залуусын идэвхи сайн байгааг онцолж байлаа.

"Татар"-чууд хамтлагийнхаа 10 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа "Нөлөөллөөс дээгүүрт" аяныхаа хүрээнд ч залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулж, үе тэнгийнхээ залууст үлгэр дуурайл болсоор байгаа билээ.

Тиймээс ч "Хэнийг сонгох нь хүний өөрийн дур сонирхол мэдэх асуудал. Харин заавал
сонгуулиа өгөх нь залуусын, иргэний үүрэг байдаг. Хэрэв та сонгууль
өгөхгүй бол сонгогчдын тоо багасана. Хамгийн гол нь та дэмждэг хүнийхээ
эсрэг санал өгч байгаатай адил байдаг байна.  Чиний дэмждэг үзэл санаа
ялагдвал чи өөрөө буруутай. Өөрөөр хэлбэл, залуу хүн та саналаа өгөхгүй
бол чиний дэмждэггүй хүн ялалт байгуулна гэж ойлгож болох юм.
“Нөлөөллөөс дээгүүрт” аян энэ бүхний эсрэг, залуусын оролцоог
нэмэгдүүлэх гээд олон шалтгааны улмаас ийнхүү сонгуульдаа идэвхтэй
оролцохыг уриалж байна" гэдгийг хамтлагийн залуус онцолж байлаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж