Аваргууд саналаа өгөхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Аваргууд саналаа өгөхийг уриаллаа


Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган:

-БЗД-ийн гуравдугаар хороонд морин цагт очиж, саналаа өглөө. Монголчууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Сонгуулийн насны бүх хүн өөрийн харьяа хэсгийн хороондоо очиж, саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй гэж нийт сонгогчдодоо уриалж байна.


Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба:

-Би БЗД-ийн 16-р хорооны иргэн. Өглөө 10 цаг 17 минутад очиж саналаа өгсөн. Нийт сонгогчиддоо хандаж иргэнийхээ үүргээ биелүүлэе. Улс  эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө бид саналаа өгөх үүрэгтэй. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлцгээе гэж хэлмээр байна.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар:

-Би өглөө 10.00 цагт БГД-ийн 18-р хэсгийн хороонд очиж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Саналаа өгсөн хүн бүхэнд 1000 нэгж өгч байна. Хамгийн гол нь залуучууд бид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Бүгдээрээ сонгуульдаа идэвхитэй оролцоцгооё.

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт:

-Би Хан-Уул дүүргийн иргэн. Сонгуулиа өгчихөөд ах нартайгаа уулзах гээд энд ирээд байна. Залуучууддаа сонгуулиа өгч ирээдүйгээ баталгаажуулаарай гэж уриалж байна.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж