
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш Нийслэлийн сонгуулийн хороонд “Өгөөж” компани ажилчдаа амраахгүй байна гэсэн гомдол иржээ. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хорооноос томилсон Ажлын хэсэг шалгаж, тус компанийн удирдлагад албан бичиг хүргүүлсэн байна. Ингээд асуудлыг шийдвэрлэж, “Өгөөж” компанийн ажилчид саналаа өгөх боломжтой болжээ.
Ш.ЧИМЭГ