
Өдөр тутам гадаад, дотоодын олон арван онгоц олон зуун нислэг хийдэг. Тэгвэл тэдгээрийг нарийвчлан бүртгэж, тогтоох радио лакатрын тоог нэмэгдүүлж эхэлжээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр Их-Өлгий уулан дээр дээрх төрлийн станцыг шинээр байрлуулж туршиж эхэлжээ. Уг радио лакатрын станц нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисч байгаа олон улсын нислэгийг хянах юм. 6-10 мянган км-ийн өндөрт нисч байгаа онгоцнуудыг хянах боломжтой уг радио лакатрын станц наймдугаар сарын 1-нээс эхлэн хэвийн ажиллаж эхлэх юм байна.
Д.ЦЭЦ