
Хуульд зааснаар санал хураах ажиллагаа үдшийн 22.00 цагт дуусгавар болно. Гэхдээ цагийн бүсийн зөрүүгээс шалтгаалж Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад санал хураалт 08.00 цагаас эхэлсэн тул 23.00 цагт энэ ажиллагаа дуусна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд бүх тойргийн хорооны сонгогчдын саналын дүнг хүлээн авсны дараа урьдчилсан дүн мэдээг олон нийтэд зарлах ёстой тул энэ нь маргааш өдөр зарлагдана гэдгийг СЕХ-ны зүгээс хэлж байна.
Г.ДАРЬ