Жиргээчид Танан охинд туслах аян өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Жиргээчид Танан охинд туслах аян өрнүүлж байна

Твиттер, фэйсбүүкийн жиргээчид сонгогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалахын зэрэгцээ БНСУ-д эмчилгээ хийлгэж буй дөрвөн настай Б.Танан охинд туслах аян өрнүүлж байна. Бяцхан охин тархины хорт хавдрын улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон юм. Тиймээс жиргээчид сонгуулийн урамшуулал болгон өгч байгаа 1000 нэгжээрээ 150650 дугаарт мессеж илгээхийг уриалан хандивын аян өрнүүлж эхэлжээ. Мөн тэд бяцхан охиныг хурдан эдгэрч, эрүүл энх өсөхийг хүссэн сэтгэлийн мэндчилгээгээ давхар илгээж байна. Хэрэв та жиргээчдийн нэгэн адил н.Танан охинд туслахыг хүсвэл 150650 гэсэн дугаарт мессеж илгээж, хувь нэмэр оруулж болох аж. Олны хүч оломгүй далай гэдэг, жиргээчдийн санаачилгыг дэмжин сонгуулиа өгч, басхүү Танан охинд туслаарай.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж