“Шэньжоу-10” эх дэлхийдээ эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

“Шэньжоу-10” эх дэлхийдээ эргэн ирлээ

Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-10” дэлхий орчмын тойрог замд 15 хоногийн нислэг хийгээд өнөөдөр өглөө эх дэлхийдээ амжилттай газарджээ.

Фото: CCTV / AFP

Не Хайшэн, Чан Сяогуан ба Хятадын түүхэнд хоёр дахь сансрын нисгэгч эмэгтэй Ван Япин нарын “хөлөглөсөн” сансрын хөлөг Өвөрмонголын нутагт орон нутгийн цагаар 08.06-д төлөвлөсний дагуу амжилттай газардсан байна.

Хятадын жолоодлогот сансрын хөлөг «Шэньжоу-10» зургадугаар сарын 13-нд Зюцюанийн сансрын хөлөг хөөргөх талбайгаас нисчээ. Уг нислэгийн гол зорилго нь дэлхий орчмын тойрог замд байгаа «Тяньгун-1» модультай залгагдах явдал байлаа. Нислэгийн явцад залгалтыг автоматаар болон гар удирдлагаар хоёр удаа хийсэн байна.

«Шэньжоу-10» хөлгийн нислэг нь Хятадын түүхэнд зургаа дахь жолоодлогот сансрын нислэг бөгөөд хамгийн удаан үргэлжилснээрээ онцлогтой юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж