Санал хураалт хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Санал хураалт хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль улс орон даяар үргэлжилж байна.

Баянзүрх дүүргийн II хорооны гуравдугаар хэсгийн хороонд санал хураах үйл явц хэвийн үргэлжилж байна. Уг хэсгийн хороонд нийт 1708 хүн саналаа өгөх ёстой бөгөөд одоогоор иргэдийн идэвхи боломжийн байгаа аж. Хэсгийн хороонд гурван намын төлөөлөл болон бусад хөндлөнгийн хяналтын ажилтнууд ажиллаж байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас бөглөхөд маш амархан. Гурван нэр дэвшигчээс өөрийн сонгох нэр дэвшигчийн нэрийн өмнөх хэсгийг хүрээнд нь тааруулж будах учир иргэд саналын хуудастай холбоотой санал, гомдол гаргасангүй. Харин уг хэсгийн хорооны байршлыг ололгүй, нааш цааш явсан талаараа иргэд багагүй бухимдалтай байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж