АНУ-ын Худалдааны сайдаар тэрбумтан томилогдов

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын Худалдааны сайдаар тэрбумтан томилогдов

АНУ-ын Сенат зургадугаар сарын
25-ны мягмар гаригийн хуралдаанаар бизнесвумен Пенни Притцкерийг (Penny
Pritzker) тус орны Худалдааны сайдаар томиллоо гэж Reuters мэдээлжээ.

Барак Обама, Пенни Притцкер
Фото: Saul Loeb / AFP

Притцкерийн
төлөө 97 сенатор санал өгч, нэг л эсрэг санал авчээ. Тэрбээр Худалдааны
яамыг толгойлсон анхны эмэгтэй болж  Америкийн түүхэнд үлдэх юм.

АНУ-ын
Худалдааны сайдын суудал бараг жилийн турш  эзэнгүй байв. Өмнөх сайд
Жон Брайсон (John Bryson), өнгөрсөн оны зургадугаар сард зам тээврийн
осол гаргасны дараа огцрох өрөгдлөө өгчээ.

Өдгөө 54 настай Пенни
Притцкер нь зочид буудлуудын “Hyatt” сүлжээг үндэслэгчийн охин бөгөөд
компанийн захирлуудын зөвлөлд багтдаг. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор,
түүний хөрөнгө одоо 1,85 тэрбум ам.доллар бөгөөд хамгийн баян
америкчуудын жагсаалтад 277 дугаар байрт бичигддэг.

Ерөнхийлөгч
Барак Обама, Пенни Притцкер хоёр олон жилийн турш хамтран ажиллаж байна.
Тэр эмэгтэй Обамагийн хоёр сонгуулиар хандив цуглуулах ажлыг нь
хариуцаж байжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж