Үүрийн гол үерлэсэн ч сонгогчид идэвхитэй байна

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Үүрийн гол үерлэсэн ч сонгогчид идэвхитэй байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд урьд шөнөжин бороо орсноос Үүрийн гол үерлэж, сонгогчид саналаа өгөхөд бэрхшээл үүсгэжээ. Сонгогчдын хувьд Үүрийн голыг гаталж байж саналаа өгөх ёстой юм. Тиймээс орон нутгаас үертэй голоор иргэдийг гаргахад завь ашиглаж байгаа аж. Хэдийгээр цаг агаар бэрхшээлтэй, амаргүй байгаа ч Цагаан-үүрчүүд 200 орчим км зам туулж, мөн дээр нь үертэй гол гатлан төрийн тэргүүнийг сонгох сонгуульдаа идэвхитэй оролцож байна гэх мэдээллийг орон нутгаас дамжууллаа. Орон нутгийн сонгогчид цаг агаарын бэрхшээлийг үл ажран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцож байгаа тул нийслэлчүүдийг ч мөн сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалъя.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж