УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Багануур дүүргийн нэгдүгээр хэсгийн хороонд хүрэлцэн очиж, саналаа өглөө. Тэрээр Багануур дүүргийн харьяат тул өнгөрсөн оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг мөн дээрх хэсгийн хороонд очиж саналаа өгч байсан юм.
Багануур дүүргийн хувьд 18 мянган сонгогчтой, одоогийн байдлаар нийт сонгогчдоос 20 гаруй хувь нь саналаа өгөөд байна.
Г.ДАРЬ