
Нийслэлийн сонгуулийн хорооноос 11.30 цагт ирцийн талаар мэдээлэл хийлээ. Санал хураалт эхэлснээс хойш тус хороонд албан байгууллагууд ажилчдаа амраахгүй байгаа тухай гомдол иржээ. Тодруулбал, “Төр засгаас сонгогчдыг санал өгөх боломжоор хангаж, бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байхад “Өгөөж” ХХК ажилчдаа амраахгүй байна” гэсэн гомдол ирсэн байна. Гомдлын дагуу Нийслэлийн сонгуулийн хорооноос Ажлын хэсэг томилж, “Өгөөж” компанид шалгалт хийхээр болсон байна. Хуулийн дагуу сонгогчдын сонгох эрхийг хязгаарласан тохиолдолд тухайн аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авах заалттай аж.
Ш.ЧИМЭГ