Олимпийн аварга Э.Бадар-Ууган улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд иргэний үүргээ биелүүлэн, морин цагийг сонгож, саналаа өгчээ.
Тэрээр өөрийн facebook хуудсандаа энэ тухай бичээд, “Найзууд аа, гэрээсээ гараагvй хүн байвал яг одоо гараад сонгуулиа өгөөрэй. Гадаа сэвэлзүүр салхитай сайхан өдөр байна. Залуу хүн зорилготой бас идэвхитэй байж, илүү амжилтад хүрнэ шүү” хэмээн залуусыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалжээ.
Б.ЭНХ