Оносон алдсан унасан гэхдээ эргэж
босоод урагшилсан урт ч биш богино ч биш таван жилийнхээ эцэст төрсөн
өдрөө Гоодаль бүх л дотны хүмүүсийнхээ хамтаар Занабазрын нэрэмжит
дүрслэх урлагийн музейд тэмдэглэн өнгөрүүллээ. Төрсөн өдрийн үйл
ажиллагаанд улсын филармонийн симфони найрал хөгжим төрийн соёрхолт
хөгжмийн зохиолч С. Соронзонболдын аялгуунуудыг эгшиглүүлж, уран
нугаралт модерн бүжгийн үзүүлбэрүүд зочдын сэтгэлийг хөгжөөж байлаа.
Гэхдээ хамгийн гол нь энд нэг гэр бүлийн мэт халуун дотно уур амсгал
бүрдэж, хуучны найзууд цугласан мэт ирсэн бүх л зочид хоорондоо
дотночлон яриа дэлгэж байсан юм. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч
Лувсаншарав гуай “Тавхан нас хүрч байгаа ч хэдийн тавин таван нас
хүрчихсэн юм шиг нийтлэлүүдтэй.” хэмээн магтаж байсан нь нүдээ олсон үг
байв. Төрсөн өдрийн үйл ажиллагааг АПУ компанийн “Болор” брэнд хамтран
зохион байгууллаа. Гоодалийг цаг заваа гарган уншсан бүх хүнд, дуугүй
өнгөрч тэвчээгүй бүх сэтгэлийн хөдөлгөөнд, тоомсоргүйхэн мартчихаагүй,
тоож шүүмжилсэн, магтсан ухаан бүхэнд дэлбээгээ нээгээд 5 жилийн нүүрийг
үзэж буй Гоодалийн хамт олон гүнээ талархаж байна билээ.