Хадгаламж жилийн өмнөхөөс 21 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Хадгаламж жилийн өмнөхөөс 21 хувиар өсчээ

Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын эцэс хүртэл банкуудын  хадгаламжийн захын тойм гаргажээ. Тавдугаар сарын эцсийн байдлаарх нийт хадгаламж өмнөх сараас 9.4 хувь буюу 439.8 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 21.6 хувь буюу 914.1 тэрбум төгрөгөөр өсч, 5139.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны тавдугаар сард валютын хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 3.9 нэгж хувиар буурсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж сарын өмнөхөөс 68.7 хувь буюу 267.7 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 2.7 дахин их буюу 411.2 тэрбум төгрөгөөр өсч, 657.2 тэрбум төгрөгт хүрчээ. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 0.4 хувь буюу 11.6 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 18.5 хувь буюу 513.8 тэрбум төгрөгөөр өсч 3291.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж