Хороолол доторхи авто замыг засна

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Хороолол доторхи авто замыг засна

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10-р хороо 19, 20, 33, 34, 38, 39-р байрны урд талын авто зам 4750 м2 орон сууцны хороолол доторхи автозамыг засахаар болсон байна. Энэ жил автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж, нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын шинэчлэлт засварт зарцуулах ажээ.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж