Санал авахад дарга, орлогч нь заавар өгч байна

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Санал авахад дарга, орлогч нь заавар өгч байна

Баян-Өлгий аймгийн төвийн 103-р хэсгийн хороо, гуравдугаар баг, 34-р цэргийн ангид зөөврийн саналын хайрцгаар санал авч байгаа байдал. 2013 оны 6-р сарын 25-ны 11 цаг 30 минутын орчим. Ангийн орлогч нь алба хаагч болон цэргүүдэд хэний нэрийн өмнөх зуувинг будах талаар заавар өгч байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймэрхүү бусармаг үйлдэлүүдийг цагдаагийн ажилтанууд болон ажиглагчид МАН-ын сонгуулын төв штабт байнга мэдээлсээр байна.

Сонгууль бараг эхлээгүй байхад ийм зальхай бусармаг үйлдэлүүд гарсаар байгаад МАН харамсаж байна. Энэ байдлаараа шударга сонгууль болох эсэхэд ард иргэд болон сөрөг хүчин болох МАН эргэлзэж эхлэв. Эрх барьж буйдаа дулдуйдан эрх баригч тал хүний санаанд багтамгүй башир аргуудаа ийнхүү хэрэглэж эхэллээ. Иймд ард иргэд бусармаг үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулъя. Хэрэв ийм бусармаг үйлдэл гаргуулахыг санаархвал даруй баримтжуулж цагдаагийн байгууллага болон МАН-ын төв штабт мэдэгдэнэ үү.


Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оруулжээ

Дорноговь аймаг. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаа. 2013 оны 06-р сарын 24-нд 18:00 цагийн орчим. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг татан оруулжээ. Хүүхдүүд Ц.Элбэгдоржийн зурагтай “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриа бүхий цамцыг өмсч цуглаанд оролцож байна. Яг ийм шалтгаанаар Өвөрхангай аймагт нэр дэвшин УИХ-д сонгогдсон Чинзориг, Төмөрхүү нарыг эргүүлэн татаж, оронд нь дахин санал хураалгүйгээр шүүхийн шийдвэрээр Батхүү, Зоригт нарыг сонгосон юм.

Эх сурвалж: МАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж