Бизнес эрхлэгчид татварын дарамтад байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид татварын дарамтад байна гэв

Бизнес эрхлэгчид Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулан тэдэнд тулгарч буй татварын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна. Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 тоот Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам нь зарим талаараа бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа талаар гомдол иржээ. Тус журмын 2.1.2, 2.1.5 заалтуудаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, хугацаанд нь төлөөгүй татварын өрийн үлдэгдэлд тооцох алдангийг арилжааны банкны зээлийн хүүгийн дунджаар тогтоохоор тусгасан нь дарамжт болж байна гэх.

Бизнес эрхлэгчид хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас татвараа төлөх нь зүй ёсны хэрэг ч өөрсдөөс хамаарахгүй аливаа шалтгаанаас болж татвараа  хугацаа хожимдож төлөх тохиолдол гардаг байна. Тиймээс дээрх хууль, журам нь олон бизнес эрхлэгчдийг дампууралд хүргэх, татварын болон сэтгэл санааны дарамтад оруулж байгаа гэж үзэн бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж, энэ талаарх хууль, журмыг бодолцож үзэн, хамтран ажиллах хэрэгтэй тухай санал бодлоо илэрхийлжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж