
Эл захирамжид тусгаснаар маргааш нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм. Харин зарим аймгууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор аймгийн хэмжээнд зургадугаар сарын 24-26-ны хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргасан юм байна. Үүнийг нийслэлийн зарим иргэд Улаанбаатар хотын хэмжээнд мөн гурав хоногийн турш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон гэж ойлгосон байна.
Г.ДАРЬ