Хүннүгийн үеийн булш олджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Хүннүгийн үеийн булш олджээ

Хүннүгийн үеийн 20 гаруй булш бүхий оршуулгын цогцолбор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Зүүнсалаа, Баянхошуу орчмын газраас олдсон байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд уг булшийг  авран хамгаалах тухай тушаал гаргасан тул албаны хүмүүс арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус газрыг анх түүх, соёл судлалын пропессорын багийнхан илрүүлсэн бөгөөд одоогоор малтлагынхаа эрхийг авахаар ажиллаж байгаа ажээ. Малтлагын зөвшөөрөл авсны дараагаар археологчид уг оршуулгыг малтаж, газар дор байгаа өвийг бүртгэн судалж эхлэх юм байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж