
Ингэхдээ тухайн худалдан авагчаас гадна хоёр хүний иргэний бичиг баримтыг үндэслээд ХААН банкны салбараар дамжуулан авах боломжтой юм байна. Хөдөө аж ахуйн гаралтай техникийн нийлүүлэлтийн үеэр борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэгийн асуудал хөндөгддөг. Тиймээс 20-25 морины хүчтэй бага оврын тракторын сэлбэг хэрэгслийг худалдан авчээ. Тэдгээрийг Улаанбаатар хотоос гадна Өвөрхангайн Хархорин, Булган, Хэнтий аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байршуулах юм байна. Малчид, тариаланчид өөрт ойр газраас сэлбэг хэрэгслээ авч болохын дээр агрегатын засварыг ч хийлгэх боломжтой ажээ. Уг трактор нь зах зээлийн үнээс хямд байгаа төдийгүй эхний удаад гурван сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдсэн хоёр сая төгрөгийг огт хүүгүйгээр хоёр жилийн дотор төлөх болмжтой юм байна. Энэ бүх ажиллагааг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцан ажиллаж байна.