Малын халдварт өвчин буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Малын халдварт өвчин буурчээ

Урьд жилүүдийг бодвол энэ жил малын халдварт, гоц халдварт өвчний гаралт бүртгэгдээгүй шахам байгаа  гэнэ. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гарсан хонины цэцэг өвчнийг эс тооцвол шүү дээ. Энэ онд мал эмнэлгийнхэн малын халдварт өвчнөөс сэргийлэх 24 төрлийн тарилгыг нийтдээ давхардсан тоогоор 48,3 сая малд хийжээ. Мөн лабораторийн 22 нэр төрлийн шинжилгээнд 655,5 мянган мал хамруулсан байна. Зүүн аймагт байн байн гарч, олон улсын анхааралд Монгол Улсыг муу талаас нь бүртгүүлж орхидог шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зүүн таван аймгийн 53 суманд 17,6 сая малыг вакцинжуулжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж