
“Урлах эрдэм” дээд сургуулийн дэргэдэх “GT Загварын товчоо” нь Монголын дизайны ертөнцөд загварын үйлдвэрлэлээр тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн “ULAANBAATAR FASHION WEEK”, 1997 оноос “SUMMER FASHION WEEK” зохиож ирсэн уламжлалтай.
Тэд жил бүр нийт төгсөгчдийнх нь бүтээл болох 700-900 орчим загварыг дээрх шоуны үеэр танилцуулдаг байсан бол эдгээрээс түүвэрлэсэн шилдэг 60 төгсөгчийн коллекцийг “Summer fashion show”-нд дэлгэн үзүүлсэн юм.
“Урлах эрдэм” дээд сургууль нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 20 нас хүрч, 17 дахь төгсөгчдөө загварын ертөнцөд хүлээлгэж өгөөд байна.
“Урлах эрдэм”-ийнхний тодорхойлсноор энэ зуны загварын чиг хандлага нь маш өнгөлөг нарийн хийцтэй хийгээд биеийн гоо сайхныг тодотгосон, материалны хувьд торгомсог намирсан хувцаснууд болж байна. Бүсгүйчүүд ээ, зуны дэгжин гоёлоо “Урлах эрдэм”-ээ хамт урлаарай.