Малчдын 91 хувь нь мэргэжлийн үнэмлэхтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Малчдын 91 хувь нь мэргэжлийн үнэмлэхтэй болжээ

ҮХААЯ-ны мэргэжилтний хэлсэнчлэн малчин бол хамгийн эртний мэргэжил. Хүн төрөлхтөн зэрлэг амьдыг гаршуулан тэжээсэн үеэс малчдын түүх эхэлдэг ч  өнөөг хүртэл малчдыг иргэн гэдэг ерөнхий харьяалалд багтааж иржээ.

Монголчуудын малч ухаан олон мянган жилийн турш эцгээс хүүд, хүүгээс ачид өвлөгдөн ирсэн мэргэжил гэсэн шинэ санал санаачлагыг  Шинэчлэлийн Засгийн газар болоод салбарын яамнаас дэвшүүлэн тавьж байна. Өнөөдөр захын малчин хүн Хангай дэлхий, байгаль цаг уураа шинжээд маргаашийг төдийгүй ирэх сар улирлын төлөв байдлыг таамаглаж чаддаггщийн дээр малаа өөрсдөө эмчилж, сүү цагаан идээгээ боловсруулж байдаг учир малчин бол яахын аргагүй мэргэжил гэж яамныхан тодотголоо. Тиймээс ҮХААЯ-наас малчдыг мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй болгож эхэлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээний 300 гаруй мянган малчдаас 91 хувь нь “Монгол Улсын малчин” гэсэн үнэмлэх, тэмдгээ гардан аваад байна. Монгол Улсын хувьд малчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолт өнөөг хүртэл аль ч хууль эрхзүйн актад тусгаагүй ажээ. Тиймээс мэргэжилнүүд хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Дээд шүүхийн гаргасан тайлбараар бол төв суурийн газарт амьдардаг боловч өөрөө малаа гардаж малладаггүй, ахан дүүс болон бусдаар маллуулдаг хүмүүсийг мал бүхий иргэдэд тооцдог байх юм. Харин хөдөө орон нутагтаа малаа хариулж маллаж буй үйлдвэрлэл дээр байгаа хүмүүсийг хэлж буй ажээ. Малчид өөрийн гэсэн үнэмлэхтэй болсноор тусгай статустай болж, төрийн дэмжлэг хүртэх боломж нээгдэж буй хэрэг гэж ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал хэлж байна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн малчин өрх бүрийг үндэсний жижг дунд  үйлдвэрийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй болгож эхэлжээ. Ингэж өрх бүр хуулийн этгээдээр бүртгүүлснээр  мал аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгоод зогсохгүй малчдын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн бүхий л хөнгөлөлттэй зээл, тусламж үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэх юм.

Д.ЦЭЦЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж