Vodafone Германы кабелын операторыг худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Vodafone Германы кабелын операторыг худалдан авлаа

Их Британийн алдарт Vodafone компани Германы хамгийн том кабелын суваг болон холбооны компани болох Kabel Deutschland компанийг 7,7 тэрбум еврогоор худалдан авч буйгаа албан ёсоор зарлалаа. Тус компанийн нэг хувьцааг 87 еврогоор тооцон уг худалдааг хийжээ. Vodafone компани Германы кабелын компанийг худалдан авах хүсэлтийг хоёрдугаар сараас хойш тавьж байсан ч ийнхүү зургадугаар сард ажил хэрэг болж байгаа нь энэ аж. “Манай компани сүүлийн гурван сарын дотор маш их алдагдалд орсон. Ер нь өнгөрсөн жилээс эхлэн шатлан буурч эхэлсэн юм. Тиймээс эдийн засгийн хүчтэй томоохон компанид зарах нь бидэнд тулгарсан цорын ганц сонголт болсон юм” гэж Kabel Deutschland компанийн гүйцэтгэх захирал Адриан Фон Хаммерштайн ярьжээ. Тус кабелын сувгийн хэрэглэгчдийн тоо хоёр саяар тоологдох бөгөөд Франц, Испани өөрсдийн үзэгчтэй юм байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж