Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль маргааш болох гэж байгаатай холбогдуулан Ашигт малтмалын газраас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу сонгуулийн санал хураах өдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг орон даяар түр зогсоохоор болжээ.
Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээрх заасан хугацаанаас өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтаа зохицуулж, хадгалах байгууламж дахь харуул, хамгаалалтаа чангатган, санал хураалтын өдөр тэсэлгээ хийхгүй байхыг албаныхан анхаарууллаа.
У.БОЛОР