Малынх нь тоо хүн амын тооноосоо бараг л хорь дахин өндөр манай улсын хувьд мах импортлох бус экспортлох тухай яригдаж баймаар. Гэвч малын махаа гадагш экспортлох ажил бараг л зогсчээ. “Багахан хэмжээний экспорт бий” гэхээс өөрийг мэргэжилтнүүд хэлэхийг хүсэхгүй байна. Харин гадаадаас мах импортолсон тохиолдол гарчээ. Хүн амын 5-6 хувийг эзэлдэг гэх дээд зиндааныханд зориулан 400 тонн үхрийн махыг Автрали, Шинэ Зеланд улсаас импортлон авчирчээ. Мэдээж, тэр нь тансаг зэрэглэлийнхэнд зориулж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах байжээ.
М.СУРА