Илюмжинов Монголын төмөр замд хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Илюмжинов Монголын төмөр замд хөрөнгө оруулна

«Евразия финанс» гэх Халимагийн тэргүүн асан Кирсан Илюмжиновын хөрөнгө оруулалтын сан Монголын нутгаар бараг 2000 км-ийн төмөр зам тавих «Шинэ төмөр зам» (ШТЗ) төсөлд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа тухай «Коммерсантъ» сонин 24-ний өдрийн дугаартаа өгүүлсэн байна.

Кирсан Илюмжинов
Фото: Константин Веремейчик / РИА Новости

Сонинд өгүүлснээр, Шинэ төмөр зам нь Монголын говьд орших Тавантолгойн нүүрсний асар том ордыг ашиглахад хэрэгтэй гэнэ. Төмөр зам нь уг ордыг Чойбалсан хот мөн  өмнөд хилийн Гашуун сухайтын хилийн боомтыг холбох ажээ.

Төслийн эхний хоёр ээлжийн зөвшөөрлийг төсөлд зориулан байгуулагдсан Монголын төмөр зам (MTZ) гэх улсын компани авсан байна. Уг компани тендерт гадаадынхныг урьсан ба өрөгдлийг нь зургадугаар сарын 3 хүртэл хүлээн авсан байна.

MTZ төсөлд хамтарсан үйлдвэрийнхээ 49 хувийн хувьцааг өгөхөд бэлэн байна. Тэр нь жагсаалтад багтсан бүх компаниудад хуваагдах бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хөрөнгө оруулагчид нь хувиа Монголын талд худалдана. Харин Илюмжиновын сан төмөр зам барих, цаашид түүнийг ашиглахад оролцох хүсэлтэй байгаа гэнэ.

Төслийн нийт өртөг нь 5,2 тэрбум ам.доллар. Замын эхний хэсгийг 2015 оноос ашиглаж, ачаа эргэлтийг жилдээ 30 сая тонн болгох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж