“Цонхон дээр суусан ялаа” хэмээх нэгэн өвөрмөц нэртэй төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дуучид болон хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн цомог бүтээж, балетчид тоглолтод нь оролцох бол зураач мөнхүү үзлийг илэрхийлсэн үзэсгэлэн дэлгэх ажээ. Мөн зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх “карма” буюу үйлийн үрийн тухай жүжиг бичиж, найруулагч Д.Сэнгэдорж уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгох юм байна.
Ингээд зохиолч Д.Төрмөнхийн “Цонхон дээр суусан ялаа” киногоор уг төсөл хаалтаа хийх бөгөөд одоогоор дуучид, хөгжимчдийн цомгийн ажлаар үргэлжилж байгаа ажээ.
Г.ДАША