Монголчууд Жексоны дурсгалыг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Монголчууд Жексоны дурсгалыг хүндэтгэнэ

Хөгжмийн ертөнцийн домог болсон попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэх “Forever” тоглолт энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Уг тоглолтыг “Гэр” агентлаг санаачлан Монголд анх удаа попын хааны дурсгалыг хүндэтгэхээр зохион байгуулж байна. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Баянмонгол” чуулга, ЦДБЭЧ-ын найрал дуучид, гитарчин гитарчин Өөжгий буюу  Д.Өлзий-Орших, хийлч Г.Дэлгэрцэцэг, морин хуурч Д.Шинэцог-Гени нар оролцох юм байна. Тоглолтын хөгжмийн найруулагчаар Б.Анар ажиллажээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж